• Португалийн Ерөнхийлөгч хоёр эмэгтэйг усанд живэхээс аварчээ

    Португалийн Ерөнхийлөгч Марсело Ребело де Суса далайн эрэг дээр амарч байхдаа охидыг живэхээс аварчээ. Энэ тухай 20minutos сайт мэдээлжээ.

    Төрийн тэргүүн өнгөрсөн амралтын өдрүүдэд Алгарве мужид хоёр өдрийн амралтаар очжээ. Улмаар завин дээрээсээ унасан байсан хоёр охиныг харсан 71 настай Де Суса усанд шумбаж, тийрэлтэт цанын өөр нэг хүн ирэх хүртэл тэдэнд тусалжээ.

    “Охид өөр эргээс ирсэн. Тэднийг хүчтэй урсгалаас авч үлдэж чадсан. Тэд завийг эргүүлж, авирах боломжгүй байсны дээр их хэмжээний ус залгисан байсан” гэж ерөнхийлөгч хэлжээ. Тэрбээр тэднийг аврахаар очсон цорын ганц хүн биш байсандаа бас баяртай байжээ.

    Ерөнхийлөгчийн хувьд амралтынхаа ихэнх хугацааг улс орныхоо өнцөг булан бүрт явж өнгөрөөсөн байна. Тэрээр коронавирусын нөлөөнд автсан аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор үүнийг хийжээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ