• Х.Нямбаатар:Хүний бэлгийн эрх чөлөөний эсрэг гэмт хэрэгт оногдуулах ялыг чангатгана

    2020-08-18

    Хууль зүйн салбарын хүрээнд ирэх дөрвөн жилийн хугацаанд баримтлах эрх зүйн шинэчлэгийн хөтөлбөрөө танилцууллаа. Энэ үеэр Хууль зүйн сайд Х.Нямбаатар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг ирэх араьдугаар сард Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлэхээр төлөвлөжээ.

    Хууль зүйн сайд Х.Нямбаатар “Хүний бэлгийн эрх чөлөөний эсрэг гэмт хэрэгт оногдуулах ялыг чангатгана. 16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орсон, хүчиндэх гэмт хэрэг өдөөсөн, ажлын байрны бэлгийн дарамт гэх мэт энэ харилцааг маш тодорхой зохицуулж, ялыг нь чангатгах бодлого барьж ажиллана.

    Хорихоос өөр төвшний ял оноохгүй болгож, илүү чангатгах бодлого барьж ажиллана” гэлээ.

    Мөн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд:

    • Эрүү шүүлт, албан тушаалын гэмт хэрэг, хууль бусаар мөрдөн мөшгих, гүйцэтгэх ажлын тухай хууль зөрчим гэмт хэргийн ялыг чангатгаж
    • Хууль бусаар ашигт малтмал хайх, олборлолт, ашиглах гэмт хэрэгт ашигласан техникийг улсын орлого болгож, хохирлыг барагдуулдаг эрх зүйн орчинтой болно гэлээ.
    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ