• Гадаадад гэмт хэрэг үйлдсэн иргэдийн гадаадад зорчих эрхийг нь ХЯЗГААРЛАДАГ болно гэв

    2020-08-18

    Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ирэх дөрвөн жилийн хугацаанд баримтлах эрх зүйн шинэчлэгийн хөтөлбөрийн талаар мэдээлэл хийж байна.

    Монгол Улсын иргэн гадаадад зорчих, цагаачлах эрхийн тухай хуулийн төслийг өргөн барих талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээллээ. Тус хуулийн төсөлд гадаад улсад гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг гадаадад зорчих эрхийг тодорхой хугацаагаар хязгаарлах зохицуулалт тусгаарлагджээ.

    Жишээлбэл, Вьетнам улсад зорчсон иргэд тус улсад зорчиж явсан Европ, Америкийн жуулчдын эд зүйлийг хулгайлах гэмт хэрэг удаа дараа үйлджээ. Үүний улмаас Монгол-Вьетнам улсын хоорондын визгүй зорчих хөтөлбөртөө өөрчлөлт оруулах хүсэлтийг ГХЯ-д тус улсаас ирүүлжээ.

    Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Хэсэг үл бүтэх нөхдүүдээс болж нийт монголчуудын гадаадад зорчих эрхийг хязгаарлуулах хэмжээн дээрээ хүрч болохгүй” гэлээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ