• Дэлхийн гурав дахь эдийн засаг Японы эдийн засаг унасаар байна

    Японы эдийн засаг дөрөвдүгээр сараас зургадугаар сард 27.8 хувийн уналттай байсан нь хамгийн том уналт буюу 1980 оноос хойш үзэгдээгүй бууралт гэж Reuters мэдээлжээ.

    Шинжээчид энэ үзүүлэлтийг коронавирусын тахлын улмаас хэрэглээ, экспорт буурсантай холбон үзэж байна. Хоёрдугаар улиралд дэлхийн гурав дахь эдийн засаг өмнөх гурван сарынхаас 7.8 хувиар унажээ. Ийнхүү Япон улс гурван улирал дараалан ДНБ-ий уналтад оржээ.

    Хэрэглээний хэмжээ 8.2 хувиар буурч, гадаад тээвэр 18.5 хувиар буурч, ялангуяа автомашины экспорт хүнд байдалд ороод байна. Бодит ДНБ 2011 оноос хойших хамгийн доод түвшинд хүрч, засгийн газрын ихэнх бондын өгөөж буурчээ.

    Коронавирусын тахлын эсрэг эрх баригчид хүн амд 100 мянган иен буюу 926 долларын тэтгэмж олгох шийдвэр гаргажээ. Японы бүх оршин суугчид санхүүгийн тусламж хүсэх боломжтой аж.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ