Пирло Роналдуг багийн гол тоглогч хэвээр үлдэнэ гэдэгт итгэлтэй байна

“Ювентус”-ын довтлогч Криштиану Роналду ерөнхий дасгалжуулагч Андреа Пирлотой утсаар ярьжээ. 35 настай тоглогч Туриний шинэ дасгалжуулагчаас баг дахь өөрийн статусын талаар асуув гэж La Gazzetta dello Sport мэдээллээ.

41 настай Пирло Роналдуг багийн гол тоглогч гэдгийг баталж, зарах тухай ямар ч яриа байхгүй гэжээ.

Өмнө нь “Ювентус” коронавирусын улмаас ихээхэн хэмжээний хохирол амссан бөгөөд зардлаа багасгахыг эрмэлзэж байгаа нь тодорхой болжээ. Роналду бол “Ювентус”-ын хамгийн өндөр цалинтай тоглогч. Тэрээр жилд 31 сая евро авдаг.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ