• Х.Нямбаатар:Өдрийн зээлийг хориглож, бүх ломбардуудыг бүртгэлтэй болгоё

    2020-08-18

    Хууль зүйн салбарын хүрээнд ирэх дөрвөн жилийн хугацаанд баримтлах эрх зүйн шинэчлэгийн хөтөлбөрөө танилцууллаа.

    Хувийн эрх зүйн шинэтгэлийн хүрээнд ирэх дөрвөн жилд  хувийн өмч, хөрөнгө оруулалт, оюуны өмчийн эрхийн хамгаалалт, бизнес эрхлэх таатай орчин, баялаг бүтээгч, хувийн хэвшлийг дэмжсэн эрх зүйн орчныг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх юм байна.

    Хувийн эрх зүйн шинэтгэлийн хүрээнд Оюуны өмчийн тухай хуулийг шинэчлэн найруулах бөгөөд тухайлбал, кино уран бүтээлчид кино театрт киногоо өгөөд борлуулалтын орлогын 30 хүрэхгүй хувийг авдаг бол IPTV-ээр гаргасан тохиолдолд хяналт тавих боломжгүй байдаг зэрэг гомдол ирдэг тул Оюуны өмчийн тухай хуулийг олон улсад нийцүүлнэ гэв. Мөн мөнгө хүүлэх, иргэд хоорондын мөнгө зээлийн болон барьцаалан зээлдэх харилцааг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэнэ гэв.

    Хууль зүйн сайд Х.Нямбаатар:

    Бүх ломбардуудыг бүртгэлтэй болгож, өдрийн зээлийг хориглоё. Бид ломбардад тусгай зөвшөөрөл өгөх гэсэн, зээл чөлөөлдөг хүмүүсийг тусгай зөвшөөрөлтэй болгохыг зорьсонгүй. Бүртгэлжүүлсэнээр үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчин нээлттэй болно.

    Хар, саарал жагсаалт ярьж эхэлснээс хойш банк бус санхүүгийн байгууллага, ломбард, барьцаалан зээлдүүлэх төвүүдийн мөнгөний эх үүсвэр юу юм бэ гэдгээс олон улсын байгууллагын өмнө бидний хүлээсэн үүрэг эхэлнэ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • Танд эрх мэдэл нь өнөөдөртөө байна. Тэгье ингье гэж ярьж байхаар шууд л гүйцэтгээд яваач дээ. Хэдэн жил улиглан ярьж явах юм

    Холбоотой мэдээ