• Трамп Америкийн шуудангийн алдагдалд Amazon-ыг буруутгалаа

    АНУ-ын шуудан нь онлайн худалдаа эрхлэгч Amazon болон бусад ижил төстэй компаниудтай хамтран ажиллаж илгээмж бүхний үнэд 3-4 долларын хохирол амссан гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп FOX News-т өгсөн ярилцлагадаа хэлжээ.

    “Шуудангийн хувьд хамгийн том асуудал, хамгийн том асуудал гэдгийг би танд хэлж байна … Амазон … болон бусад ижил төстэй компаниуд. Бид нэг багцад дунджаар 3-4 доллар алдаж, асар их хэмжээний мөнгөө алдаж байна” гэж Трамп хэлжээ.

    Америкийн ерөнхийлөгч шуудангийн байгууллагуудын санхүүгийн асуудлыг онлайн дэлгүүрүүдэд хүргэх үнийг өсгөх замаар шийдвэрлэх боломжтой гэж тэмдэглэжээ. “Энэ хүн маш баян, үнээ өсгө, тэр төлбөрөө өгнө” гэж Трамп нэмж хэлсэнийг Amazon компанийн гүйцэтгэх захирал, хамтран эзэмшигч Жефф Безосыг дурдсан байж магадгүй юм гэлцэж байна.

    Амазон бол цахим худалдаа, үйлчилгээ, дижитал телевизийн чиглэлээр ажилладаг Америкийн технологийн компани юм. Тус компани нь дэлхийн хамгийн том онлайн худалдаа эрхлэгчдийн нэг. АНУ-аас гадна тус компани Канад, Хятад, Бразил, Япон, Европын орнуудад үйл ажиллагаагаа явуулдаг. Amazon.com онлайн дэлгүүр 1995 оны 7-р сард нээгдсэн юм.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ