• Монгол Улс коронавирусын худал мэдээлэл хамгийн бага тархсан нутаг дэвсгэрээр тодорчээ

    2020-08-17

    /Шар өнгөтэй нутаг дэвсгэрт худал мэдээлэл хамгийн бага тархсан/

    Коронавирусын талаарх худал мэдээллийг хоёр дахь цар тахалтай адилтгаж буй. Америкийн анагаахын ухааны сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар худал мэдээллийн улмаас аль хэдийн хэдэн мянган хүн харамсалтайгаар амь насаа алджээ. Судалгаагаар коронавирусын талаарх худал мэдээлэл дэлхийн аль улсад хамгийн их газар авсныг дүрслэн харуулсан байна. Ингэхэд Монгол Улс худал мэдээлэл хамгийн бага тархсан улсуудын нэгээр тодорчээ.

    Судалгаанд дэлхийн улсуудын сайтын мэдээлэл болон цахим сүлжээн дээрх 2,300 худал мэдээлэл, цуурхлыг хамруулсан байна.

    Худал мэдээллийг төрлөөр нь авч үзвэл коронавирусын халдварлах зам, түүний эмчилгээ, эм болон нас барагсдын тоо зэрэг мэдээллүүд давамгайлж байжээ.

    Архи эсвэл близна ууснаар коронавирусыг эмчилнэ гэх мэт худал мэдээллүүд олон нийтийн дунд байсаар байгаа аж.

    АНУ, Энэтхэгт коронавирусын талаар худал мэдээлэл амгийн их тархсан бол Англи, Испани, Индонез, Хятад улсуудад худал мэдээлэл харьцангуй бага газар авчээ.

    Эрдэмтдийн зүгээс эрүүл мэндийн ажилтан болон албаны хүмүүсийг коронавирусын талаарх худал мэдээлэлд анхаарлаа хандуулахыг зөвлөж байна.

    Эх сурвалж:gazeta.ru

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • Манайх худал мэдээлээл тарааж эхлэхэд сошиал болон хэвлэл мэдээллээ хязгаарлаад хуулийн хариуцлага хүлээлгэсэн. Зөвхөн 11 цагийн мэдээнд итгэ гэж албан ёсоор зарлаж ганц тэр мэдээний мэдээллийг дамжуулдаг гэх мэт эхнээс нь хатуу арга хэмжээ авсан ийм байранд орох нь аргаггүй.

    Холбоотой мэдээ