Ц.Цэрэнпунцаг:Татвар төлж,орлого нэмдэг хувийн хэвшлээ лиценз,зөвшөөрлөөр дарамталдгаа багасгавал төсвийн орлого нэмэгдэнэ

2020-08-17

Өнөөдөр УИХ-ын чуулганаар 2020 оны төсвийн тодотголыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагийн хэлсэн үгийг хүргэж байна.

Төсвөө хасах, танах талаар их ярьж байна.Сангийн сайд барилгын зургийн асуудлыг ч ярьж байна. Гэхдээ энэ бүхнээ эргэж хармаар санагдаж байна. Хувийн хэвшлээ дэмжихгүй бол яаж орлого нэмэгдэх вэ? Сургууль,цэцэрлэг барилгүй яахав.Гэхдээ ажлын байр нэмж, татвар төлөх хувийн хэвшлээ ингэж дэмжинэ,тэгэж хөрөнгө оруулна гэсэн бодлогыг би олж харахгүй байна. Энэ талаар дахиад ярих хэрэгтэй байх.

Хамгийн гол нь төр хувийн хэвшлээ хааж боодог, лицензжүүлдэг, олон шатны дамжлагаар зөвшөөрөл гаргадаг, хүнд суртал гаргадаг, авлига авдаг зэрэг асуудлуудаа цар тахлын энэ хүнд үед  анхаарч, арга хэмжээ авах хэрэгтэй. Ингэж  байж төсвийн орлого нэмэгдэнэ.

Төсвийн орлогыг дандаа хасах юм ярьж байгаа ч татвар төлж, орлого нэмдэг  хувийн хэвшлээ дэмжих нь байтугай боож унагачихаад сууж байгаа шүү. Үүнийгээ анхаараарай. Банкууд бол эх үүсвэр бий болчлоо, зээл аваач гэдэг болсон. Аж ахуйн нэгжүүд  банктай тохироод бага хүүтэй зээл авах боломжтой.Гагцхүү төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд төрийн зүгээс лиценз, зөвшөөрлөөр дарамталдагаа болих хэрэгтэй. Гаднаас өндөр хүүтэй зээл авч байгаа шүү дээ. Тэр авсан зээлийг буцааж төлдөг татвар төлөгчид-хувийн хэвшлээ дэмжих хэрэгтэй.

Манай Завханыхан отор хийдэг. Бусад аймгийн нутагт отор хийгээд хөөгдөж туугддаг байдлыг нь нэгдсэн журмаах зохицуулж өгөх хэрэгтэй байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ