• АХБ Дарханы замын санхүүжилтийг хариуцаж буй бөгөөд гүйцэтгэгч компаниудыг сонгон шалгаруулахад оролцоогүй гэжээ

    “ДАРХАНЫ ЗАМ…

    Дарханы замын бүтээн байгуулалттай холбоотой бүх талуудтай уулзах зорилтынхоо дагуу Азийн Хөгжлийн Банк (АХБ)-ны МУ дахь Суурин төлөөлөгчийн газрын захирал бөгөөд суурин төлөөлөгч ноён Павит Рамачандран болон холбогдох хүмүүстэй уулзсан юм.

    Суурин төлөөлөгчийн зүгээс “…АХБ нь уг төслийн санхүүжилтийг хариуцаж буй бөгөөд гүйцэтгэгч компаниудыг сонгон шалгаруулах ажилд оролцоогүй” гэдгээ илэрхийлсэн. Түүнчлэн 2 болон 4-р багц ажлыг хэрэв цуцлавал хугацаа алдахаас гадна торгуульд орох эрсдэлтэй тул одоо ажиллаж буй БНХАУ-ын “Чайна Стэйт Шинжиан Констракшн Инженеринг групп”-тэй ажлыг эрчимжүүлэх талаар онцгой анхаарч ажиллана гээд цаашид төслийн холбогдох мэдээллүүдийг өгч байхаар боллоо.

    Миний хувьд Дарханы замыг бүрэн ашиглалтанд ортол холбогдох талуудаас уйгагүй асууж тодруулж, нэхэн хөөцөлдөж, авсан мэдээллээ тухай бүр хүргэж байх болно” гэжээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ