• Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Төсөв тодотгож байгаа гол шалтгаан бол ковид

    УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдааны үдээс хойших хуралдаанаар 2020 оны төсвийн төслийг хэлэлцэж буйтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авч байна.

    УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл “Төсвийн тодотгол хэлэлцэнэ гэдэг нь орлого тасарч байгаа учраас хэлэлцэгдэж байна гэж ойлгож байна. Улсын төсвийн орлого бүрдүүлэгч нь хуруу дарам цөөн байна. Аж ахуйн нэгжийн орлого 900 гаруй тэрбум төгрөгийг тусгаад дараагийн хагас жилд нь 2 гаруй их наядаар тооцсон нь бодит уу. Нүүрсний экспортыг үлдэж байгаа хугацаанд хэдий хэмжээгээр экспортолно гэж тооцсон бэ. Төсвийн орлогуудаа хэр зэрэг бодитой тооцсон бэ. дахин тодотгол хийх хэмжээнд хүрэх вий. Зэсийн үнийг  хэдээр тооцож байгаа, тогтворжуулалтын санд хэдэн төгрөг байгаа вэ”.

    УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Төсөв тодотгож байгаа гол шалтгаан бол ковид. Төсвийн орлого хоёрдугаар хагастаа түлхүү орж ирдэг. Татварын шинэ хуулиар хагас жилээр тайлан гаргаж, татвараа төлдөг учраас орлогоо хоёрдугаар хагаст нэмэгдсэн. Нүүрс экспорт тааруу байгаа ч холбогдох яамд маш сайн ажиллаж, аажмаар нэмэгдэж байгаа. Тодотгол дээр 25 сая тонн нүүрс экспортолбол болно гэж тооцож буй. Зэсийн үнийг 6400-аар тооцсон. Тогтворжуулалтын санд 149,7 тэрбум төгрөг байгаа, алдагдлаа нөхөөд явдаг зохицуулалттай”.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ