• С.Амарсайхан МАН-ын бүлгийн дэд даргаар ажиллана

    2020-08-17

    УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өнөөдөр болж, хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.

    УИХ-ын МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн мэдээлснээр, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалангаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдан Засгийн газрын мөрийн хөтөлбөр дээр ажиллаж байгаа аж.

    Харин 2020 оны төсвийн тодотголтой холбоотойгоор төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлангаар ахлуулсан ажлын хэсэг гаргаж байгаа аж.  Мөн өнөөдрөөс хэлэлцэж эхэлж байгаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар ажиллаж байгаа юм байна.

    Гурван дэд даргатай ажиллахаар болсон МАН-ын бүлгийн нэг дэд даргаар нийслэлийн Засаг дарга асан С.Амарсайхан ажиллахаар болсныг мөн мэдээлэв.

    МАН-ын бүлгийн дэд даргаар Ж.Сүхбаатар, Х.Булгантуяа, Б.Жавхлан нар ажиллахаар болсон ч УИХ-ын гишүүн Б.Жавхлан Төсвийн байнгын хорооны дарга болсон тул түүний оронд С.Амарсайханыг сонгожээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • Хариуцсан ажилаа туйлын муу хийсэн хүн ингээд даргаас салдаггүй нь яг юутай холбоотой вэ? мөнгө төгрөг? Садан төрөл, бүлэглэл? Жалга дов?

    Холбоотой мэдээ