• МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр тамгаа гардаж авлаа

     Монголын үндэсний олимпийн хороо/МҮОХ/-ны тамга гардуулах ёслол өнөөдөр боллоо. Ёслолоор МҮОХ-ны Ерөнхийлөгчийн сонгуульт ажлыг 2001 оноос гүйцэтгэсэн, Монгол улсын эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Д.Загдсүрэн Монгол улсын хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, “Бээжин-2008” Олимпийн аварга, МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаярт МҮОХ-ны тамгыг гардуулж, ажлын өндөр амжилт хүслээ.

     МҮОХ 176 гишүүнтэй бөгөөд ээлжит бус хурал 74 хувийн ирцтэй болсон.  Харин Н.Түвшинбаяр аварга хуралд оролцсон гишүүдийн 94.6 хувийн саналаар МҮОХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдсон юм.  Ийнхүү тэрбээр тамгаа гардаж, ажилдаа орлоо.

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ