• УИХ-ны ээлжит бус чуулганаар ЕСӨН асуудал хэлэлцэнэ

    2020-08-17

    УИХ-ын ээлжит бус чуулган нээлтээ хийлээ. Энэ нь 2020 оны сонгуулийн дүнд байгуулагдсан УИХ-ын анхны ээлжит бус чуулган юм.

    Чуулганаар нийт есөн асуудал хэлэлцэнэ:

    1.Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн Үндсэн чиглэлийн төсөл

    2.Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөл

    3. Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

    • Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
    • Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

    4.Монгол Улсын 2019 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл болон Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан

    5.Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл

    6.Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд

    7.Монгол Улсын Их хурлын тухай хуульд 2020 оны тавдугаар сарын 26-ны өдөр хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хориг

    8.Зээлийн хүү бууруулах стратеши батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл

    9.”Монгол Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцэх юм.

    Чуулганыг нээн хэлсэн үгэндээ УИХ-ын дарга Г.Занданшатар:

    “Монголоо өөд татаж, сэргээн мандуулах шинэчлэлийн давалгаа нэгэнт эхэлсэн. Энэ давалгааг хүчит түрлэг болгож, уруудсанаа засах, буруудсанаа залруулах, зөв замд орж, эрчимт хурдаар улсаа хөгжүүлэх нэн эрхэм үүрэг хариуцлага Та бидэнд ногдсон.

    Сайныг зорьсон зөв үйл хэргийг ард түмэн минь бүрэн дэмжинэ. Зөв бодлого, тууштай зүтгэл, өндөр хариуцлага, эрхэм ёс зүй биднийх байх ёстой. Ийм бай гэсэн үүрэг даалгавар өгч, түмэн олон минь төрд биднийг илгээсэн. Ард түмнийхээ итгэл найдварыг даасан шиг дааж, өгсөн үүргийг нь биелүүлсэн шиг биелүүлцгээе.

    Эрс шинэчлэлийн их салхи нижигнэн хөдөлтүгэй. Энэ салхийг хөгжөөн дэмжигч, сайхан ирээдүйн хөтөч, улаач нь байцгаая гэж уриалъя” хэмээн онцолсон юм.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ