• Энэтхэг улс вакциныг их хэмжээгээр үйлдвэрлэнэ гэлээ

    Энэтхэгийн ерөнхий сайд Моди өчигдөр нийслэл Шинэ Дели хотноо “Улс орон маань шинэ төрлийн коронавирусийн эсрэг тэмцэлд нэн түргэн ялалт байгуулахыг хүсэж байна гэсэн бөгөөд: Энэтхэг шинэ төрлийн коронавирусийн вакциныг их хэмжээгээр үйлдвэрлэх болно” гэлээ.

    Тэрээр Энэтхэгийн тусгаар тогтнолын өдөрт зориулсан яриандаа “Одоо Энэтхэг улсын бие даан судлан бүтээсэн 3 төрлийн вакцин туршилтын шатандаа байгаа, хэрвээ эдгээр вакцин амжилттай болж, холбогдох зөвшөөрлийг авах юм бол Энэтхэг их хэмжээгээр үйлдвэрлэх болно, вакцины үйлдвэрийн дэд бүтэц бэлэн болсон” гэв.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ