• Шинэ Зеландад шинээр дэгдсэн халдвар нь импортын ачаа,тээврийн газраас эх уурхайтай байж болзошгүй

    2020-08-15

    Эрүүл мэндийн яамнаас коронавирусын нөхцөл байдлын талаар мэдээллээ.

     ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл:

    Англи, Франц, Герман, Нидерландад коронавирусын халдвар эргэн нэмэгдэж байна. Испани улсад коронавирусын халдвар нэмэгдэсний улмаас гадаа тамхи татахыг хориглох, шөнийн цэнгээний газруудыг хаах шийдвэрийг гаргачээ. Шинэ Зеланд улсын хувьд коронавирусүй болсон 100 дахь хоногоо тэмдэглэж байсан боловч 102 дахь хоног дээрээ халдвар дахин бүртгэгдэж эхэлсэн байна. Одоогоор 20 гаруй хүнд халдварлаад буй тохиолдлын эх уурхай нь импортын ачаа, тээврийн газар ажиллаж байсан хүнээс халдвар цааш тархсан байж болзошгүй гэж үзсэн байгаа.

    Өмнөд Солонгос, Австрали улсуудад ч ачаа, тээврийн компанид ажиллагсдааас улбаатай халдвар тархсан тохиолдлууд бий. БНХАУ-д гадаад орноос ирж буй бүтээгдэхүүнд коронавирус илэрч байгаа нь худалдааны захуудад коронавирусээс сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх шаардлагатайг харуулж байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ