• Н.Түвшинбаяр МҮОХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдлоо

    Монголын Үндэсний олимпын хорооны ээлжит бус хурал өнөөдөр болсон. Хурлаар Олимпын хорооны шинэ Ерөнхийлөгчөөр олимпийн аварга  Н. Түвшинбаярыг сонголоо.  МҮОХ-г олон жил удирдсан  Д.Загдсүрэн 2019 оны аравдугаар сард  эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа  өгсөн.  Дараагийн удирдлагыг сонгох хурал энэ оны эхээр болох байсан ч COVID-19-тэй холбоотойгоор хойшилсоор өнөөдрийг хүрсэн.
    176 гишүүнтэй МҮОХ-ны хурал 74 хувийн ирцтэй болсон бөгөөд Н.Түшинбаяраас өөр хүн өрсөлдөөгүй байна.  Н.Түвшинбаяр хуралд оролцсон нийт гишүүдийн 94.6 хувийн саналаар Ерөнхийлөгчөөр сонгогдож, ирэх дөрвөн жилд МҮОХ-оог тэргүүлэхээр болжээ.

     Н.Түвшинбаярын намтар:

    • 1984 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Булган аймгийн Сайхан суманд төрсөн
    • 1992-2002 онд Булган аймгийн арван жилийн 2-р дунд сургуулийг дүүргэсэн
    • 2002-2006 онд “Аварга” биеийн тамирын дээд сургуулийг Багш дасгалжуулагч мэргэжлээр дүүргэсэн
    • 2007-2011 онд ШУТИС-д Цахилгаан автоматжуулалтын инженер мэргэжлээр дүүргэсэн
    • 2018 оноос Үндэсний тагнуулын академид суралцаж байгаа

    АЖИЛЛАСАН БАЙДАЛ, ОДОО ЭРХЭЛЖ БУЙ АЖИЛ, АЛБАН ТУШААЛ:

    • 2006 оноос Монгол улсын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин
    • 2010 оноос “Түвшинсан” сангийн Удирдах зөвлөлийн дарга
    • 2017 оноос Монгол улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх

    ГАВЬЯА ШАГНАЛ:

    • 2008 онд Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин
    • 2017 онд Монгол улсын Төрийн дээд шагнал тэргүүн зэргийн “Чингис хаан” одон

    СПОРТЫН АМЖИЛТ:

    • 2007 онд Эль-Кувейтийн ААШТ-ээс мөнгөн медаль
    • 2008 онд Чэжүгийн ААШТ-ээс хүрэл медаль
    • 2008 онд Бээжингийн олимпийн наадмаас алтан медаль
    • 2011 онд “Paris Grand Slam” тэмцээнээс мөнгөн медаль
    • 2011 онд Абу Дабугийн ААШТ-ээс хүрэл медаль
    • 2011 онд “Abu Dhabi Grand Prix” тэмцээнээс хүрэл медаль
    • 2012онд “Paris Grand Prix” тэмцээнээс алтан медаль
    • 2012 онд Лондонгийн олимпийн наадмаас мөнгөн медаль
    • 2013 онд “Tokyo Grand Slam” тэмцээнээс хүрэл медаль
    • 2013 онд “Jeju Grand Prix” тэмцээнээс алтан медаль
    • 2014 онд “Dusseldort Grand Prix” тэмцээнээс хүрэл медаль
    • 2014 онд Азийн наадмаас алтан медаль
    • 2014 онд “Jeju Grand Prix” тэмцээнээс мөнгөн медаль
    • 2015 онд “Qingdao Grand Prix” тэмцээнээс алтан медаль
    • 2016 онд Азийн АШТ-ээс алтан медаль
    • 2017 онд ДАШТ-ээс хүрэл медаль
    • 2018 онд “Hohhot Grand Prix” тэмцээнээс алтан медаль
    • 2018 онд Хонгконгийн Азийн нээлттэй тэмцээнээс хүрэл медаль
    • 2019 оны “Hohhot Grand Prix” тэмцээнээс мөнгөн медаль тус тус хүртсэн.
    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • Маш зөв шийдвэр байна эзэнд нь өгсөн мэт санагдаж байна, Түвшинбаярт амжилт хүсье. хэрүүлийг хол хаяж хийж бүтээхийг өмнө тавьна гэж итгэж байна.

    Холбоотой мэдээ