• Дугаарын хязгаарлалт зөрчсөн иргэнийг 20 мянган төгрөгөөр ТОРГОНО

    2020-08-14

    Наймдугаар сарын 17-ноос эхлэн дугаарын хязгаарлалтыг зөрчсөн иргэнийг 20, хуулийн этгээдийг 200 мянган төгрөгөөр торгох тухай НЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтэс, Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

    2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт орсноор дугаарын хязгаарлалттай холбоотой Нийслэлийн Засаг даргын захирамж өнөөдөр батлагджээ.

    • Даваа гарагт 1, 6
    • Мягмар 2, 7
    • Лхагва 3, 8
    • Пүрэв 4, 9
    • Баасан 5, 0 дугаартай тээврийн хэрэгслүүд хөдөлгөөнд оролцохгүй.

    Жолооч нар тухайн өдрийн 08:00-20:00 цаг хүртэл дараах бүсэд хөдөлгөөнд оролцохгүй:

    • Хойд зүгт, Дэнжийн 1,000-ын уулзвар, 32-ын тойрог, Дарь эхийн уулзвараас дотогш дугаарын хязгаарлалттай өдөр хөдөлгөөнд оролцох хориотой.
    • Зүүн зүгт, Сансрын аюулгүйн тойргоос Зүүн 4 зам хүртэл болон Офицеруудын ордны тойрог, Чулуун овоо, Дүнжингарав захын уулзвар зэрэгт хамаарах замд дугаарын хязгаарлалт үйлчилнэ.
    • Урд зүгт, Home plaza-гийн уулзвар, 120 мянгатын уулзвар, МИС-ийн уулзвар, Гурвалжингийн гүүрний урд ТЭЦ-4 рүү салдаг уулвараас хойш чиглэлд дугаарын хязгаарлалт үйлчлэх тул хөдөлгөөнд оролцох хориотой.
    • Баруун зүгт, Саппорогийн аюулгүйн тойрог бүхэлдээ дугаарын хязгаарлалтад хамаарах бөгөөд тус уулзвараас хойш 3,4 дүгээр хорооллын эцсийн зам болон Өргөө кино театрын уулзвараас Тасганы овооны уулзвар зэрэг нь дугаарын хязгаарлалтын бүсэд хамаар на.

    Дугаарын хязгаарлалтын бүс замын тэмдгийн стандартад 2019 онд шинээр орсон.

    Дугаарын хязгаарлалтын эхлэл болсон улаан тэмдэг нь бүсийн эхлэл, хар тэмдэг нь бүсийн төгсгөлийг илэрхийлнэ.  Наймдугаар сарын 17-ны өдрөөс дугаарын хязгаарлалтын бүсийн тэмдгийг тавьснаар, дугаарын хязгаарлалтыг зөрчсөн тохиолдлыг зөрчил гэж үзнэ гэлээ.

    Дугаарын хязгаарлалтыг зөрчсөн иргэнийг Зөрчлийн тухай хуулиар 20 мянга, хуулийн этгээдийг 200 мянган төгрөгөөр торгоно гэлээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • ядарсан  Иргэдийнхээ  кармаар уу гар  дүрж байхаар  тэр хэдэг Зуун  тэрбумаар идэж Хулгайлсан  Гэмт хэрэгтэнгүүдынхээ  Хөрөнгийг  хурааж Төсөвт төлөрүүлээ  ч чадахгүй шүү дээ,  Та  нар адилхан  дараагийн  ээлжигд Шоронд  явах юм чинь,

    • Наадах  авж  хэрэгжүүлж байгаа арга  хэмжээ    түгжрэлд  нөлөөлөхгүй  бол   торгуулынхаа  мөнгийг  буцааж  авна   шүү

    Холбоотой мэдээ