БНХАУ-д зорчих хүсэлт гаргасан Монгол улсын 170 гаруй иргэний хүсэлтийг Гадаад харилцааны яам хүлээн аваад байна.

110 орчим иргэн нь холимог гэр бүл буюу Монгол-БНХАУ-ын иргэд хоорондоо гэр бүл болсон иргэд. БНХАУ-д эхнэр, нөхөр, хүүхэд нь байгаа учраас БНХАУ-д зорчих хүсэлтэй.

60 гаруй Монгол иргэний бизнес, ажил зэрэг нь БНХАУ-д байдаг учир тус улсад зорчих хүсэлтэй. Мөн энэ дотор бага сургуульд суралцдаг сурагчид багтаж байна.
БНХАУ-д суралцдаг 12,000 Монгол оюутан байдаг бөгөөд 2020-2021 оны хичээл нь хэзээ эхлэх нь тодорхой болоогүй бөгөөд БНХАУ-ын зүгээс оюутнуудыг хэрхэн сургуульд нь суралцуулах шийдвэрээ гаргаагүй байна. Одоогоор оюутнуудын хувьд БНХАУ-руу зорчих хүсэлт хараахан гаргаагүй бөгөөд БНХАУ-ын тал шийдвэрээ гаргасны дараа уг асуудал тодорхой болно.
Ногоон гарц түр журам үйлчилж буй бөгөөд энэхүү түр журмаар БНХАУ-ын тал зөвхөн ачаа тээврийн жолооч нарыг хоёр улсын хилээр нэвтрүүлэх, буцаан оруулах асуудлыг зөвшөөрч буй бөгөөд бусад зоригчийг нэвтрүүлэхгүй гэдгээ мэдэгдсэн учир БНХАУ-д түр болон удаан хугацаанд зорчих хүсэлт гаргасан иргэдийг тус улс руу явуулах боломжгүй байгаа юм” гэлээ.