• Эмч нар: Коронавирус тархинд нөлөөлдөг

    Коронавирусын халдварын үр дагаврын талаар Оросын Хүүхдийн эмч нарын холбооны ерөнхийлөгч Лейла Намазова-Баранова ярьжээ.

    Тэрээр коронавирусын халдвар нь зөвхөн амьсгалын зам бус тархи, мэдрэлийн системд ч нөлөөлдөг болохыг онцолсон байна. Тодруулбал, коронавирусын үед түгээмэл илрэх шинж тэмдгүүд болох үнэр, амт алдах нь амьсгалын систем бус төв мэдрэлийн системийг гэмтээсэнтэй холбоотой байдаг аж.

    Коронавирусын халдвар авсан хүмүүсийн тархины бүтцэд өөрчлөлт орж, цус харвах болон бусад өвчний эрсдэл нэмэгдэж, танин мэдэхүйн үйл ажиллагаа мууддаг байна.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ