• Монголын үндэсний олимпын хорооны ерөнхийлөгчийг өнөөдөр сонгоно

    Монголын үндэсний олимпын хорооны гишүүдийн ээлжит бус хурал өнөөдөр болох гэж байна. Ээлжит бус хурлаар МҮОХ-ны ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгчийг сонгоно.

    МҮОХ-ны ерөнхийлөгчид Хөдөлмөрийн баатар, МУГТ, олимпын аварга Н.Түвшинбаяр ганцаараа нэр дэвшээд буй. Монголын үндэсний олимпын хорооны дүрмийн 14.4.5-д “Ерөнхийлөгчид нэр дэвшигч нийт саналын 50-иас дээш хувийг авсан тохиолдолд сонгогдсонд тооцно” гэж заасан байдаг аж.

    Тэгвэл МҮОХ-ны дэд ерөнхийлөгчид Ц.Бат-Энх, Ч.Наранбаатар, Ж.Отгонцагаан, Г.Пүрэв-Очир нар нэр дэвшээд байна.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ