
Английн болон “Лестер Сити” багийн хамгаалагч Бен Чилуэлл зуны дамжуулалтын цонхоор шилжиж магадгүй аж.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар 23 настай тоглогчийн төлөө Английн хоёр клуб өрсөлдөж байна: “Манчестер Юнайтед”, “Челси”.
Лестерийн албаны хүмүүс 80 сая фунт стерлинг шаардаж байгаа гэж мэдэгдэж байгаа ч Лондонгийн клуб Англи хамгаалагчийн төлөө ийм үнийг төлөхийг хүсэхгүй байгаа юм. “Манчестер Юнайтед” “Лестер”-ийн саналыг хүлээж авахад бэлэн байна.
Премьер лигийн 2019/20 оны улиралд Чилуэлл 27 тоглолтод оролцож 3 гоол оруулсан.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй