• Орос даяар сурагчдыг өдөрт багадаа нэг удаа халуун хоолоор хангах хууль хэрэгжиж эхэллээ

    ОХУ-ын Ерөнхийлөгч Владимр Путин Засгийн газрын холбогдох гишүүддээ сурагчдаа үнэ төлбөргүй хооллох ажлын бэлтгэл ажлыг хангахыг даалгажээ.

    Тодруулбал, бага ангийн сурагчдыг халуун хоолоор хангахад бэлэн бус байгаа сургуулийн нөхцөл байдлыг судлахыг чиглэл болгосон байна. Ингэхэд сургуулиудын 75 хувь нь сурагчдаа халуун хоолоор хангахад бэлтгэлээ хангасан бол 25 хувь нь хангаагүй үр дүн гарсан байна. Бэлтгэлээ хангасан 75 хувь нь халуун хоол үйлчилгээний чиглэлээр санхүүжилт авахад бэлэн болсон байна.

    ОХУ-ын хувьд өнгөрөгч гуравдугаар сарын 1-нд Бага сургуулийн сурагчдыг үнэгүй халуун хоолоор хангах тухай хууль хүчин төгөлдөр болж хэрэгжиж эхэлсэн юм.  Хуульд зааснаар бага сургуулийн сурагчид өдөрт дор хаяж нэг удаа халуун хоол, халуун ундаа зэрэг үнэгүй хоол хүнс авах ёстой.

    Хуулийг хэрэгжүүлэх чиглэлээр гурван жилийн хугацаанд холбооны төсвөөс 100 тэрбум гаруй рубль олгох юм.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ