• Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар Б.Насантогтохыг томилжээ

    Засгийн газрын 2020 наймдугаар сарын 12-ны хуралдаанаар Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар Б.Насантогтохыг томилжээ. Тамгыг ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн, Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай нар гардуулсан байна.

    Б.Насантогтох нь 1997 онд Эрчим хүчний их сургуулийг ДЦС-ын инженер, 1999 онд ХБНГУ-ын Эрчим хүчний институт, 2008 онд ШУТИС-ийг магистраар тус тус дүүргэжээ. 2015 онд “ESCPE”сургуульд Эрчим хүчний удирдлага чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн, Монгол Улсын Эрчим хүчний зөвлөх инженер.

    1998 оноос “Чойбалсангийн дулааны цахилгаан станц” ТӨҮГ-т машинист, мастер, “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-д цехийн дарга, төслийн инженер, гүйцэтгэх захирал, “Монголын Эрчим хүчний холбоо” ТББ-д зөвлөх инженер, 2016 оноос Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж ирсэн. Эрчим хүчний салбарт 22 жил, төрийн албанд 12 жил тус тус ажиллаж байна.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ