• Беларусьт энхийн замаар шийдэлд хүрэхийг хүссэн эмэгтэйчүүд “хүн-гинж” үүсгэжээ

    2020-08-14

    Беларусийн сонгуулийн дүнг эсэргүүцсэн жагсаал тав дахь өдрөө үргэлжилж, өчигдрөөс эхлэн эмэгтэйчүүд хүн гинж үүсгэн жагсаж эхэллээ. Цагаан хувцсаар жигдэрсэн эмэгтэйчүүд цагдаа нарын зүгээс жагсагчдад хүч хэрэглэхийг эсэргүүцэн тайван тэмцлийн арга хэмжээг зохион байгуулж байна. Лукашенког эсэргүүцсэн жагсаалд оролцсон мянга мянган хүнийг баривчилсан бол одоогийн байдлаар эрх баригчдын мэдээлснээр хоёр хүн нас баржээ.

    Дотоод хэргийн сайдын мэдээлснээр өчигдөр буюу Лхагва гарагт дахин 700 жагсагчдыг саатуулснаар, баривчлан саатуулсан хүний тоо 6,700-д хүрэв. Минск дэх хорих ангийн гадаа жагсагчдын гэр бүл цуглан, суллахыг мөн шаардаж эхэлжээ.

    Мөн хэд хэдэн үйлдвэр цагдаа нарын харгислалыг эсэргүүцэн бүрэн ажил хаялт зарлаад байна.

    Хүн-гинж үүсгэн тайвнаар жагсаж буй эмэгтэйчүүдийн хувьд энхийн замаар шийдэлд хүрэх, цаашлаад саатуулагдсан жагсагчдыг суллаж, гэр бүлтэй нь эргэн нэгдүүлэхийг хүсч буй юм.

    Эх сурвалж:Bbc

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ