Б.Баярсайхан:Би бэлтгэл офицер цолтой хүн

2020-08-13

Завхан аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Баярсайханы тойрогтоо ажиллахдаа цэргийн десант хувцсаар гоёсон нь ихээхэн шүүмжлэл дагуулаад байна. Цаашлаад ингэж ажиллахдаа Ерөнхий сайдын адил аймгийн Засаг даргад үүрэг өгч ажилласан нь хуулиар баталгаажсан гишүүний эрх, үүрэгт нийцэхгүй юм.

Тэгвэл тэрээр хувцасныхаа талаар өөрийн инстаграм хуудасдаа ийнхүү бичжээ.

1998 оноос хойш мөрдөгдөж буй Дайчилгааны тухай хуулийн дагуу 3.1.3.”Дайчилгааны сургалт” гэж төрийн удирдах албан тушаалтны цэргийн бэлтгэл, цэргийн үүрэгтэнтэй хуульд заасан хугацаанд явуулах цэрэг, цэрэг-техникийн бэлтгэл, давтан бэлтгэлийн сургалт байдаг. Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа тус сургалтанд сууж, эх оронд минь онцгой нөхцөл байдал үүсвэл салбараа манлайлан ажиллах үүрэг хүлээсэн бэлтгэл офицер цолтой хүн юмаа би.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ