Монгол эмэгтэй гол дүрд нь тоглосон Холливудын кино Монголд гарна

2020-08-13

Жүжигчин, модель Б.Ганчимэгийн Холливудын ододтой хамтран гол дүрд нь тоглосон Холливудын “Зэрлэгүүдийг хүлээхүй” (Waiting for the Barbarians) кино Монгол Улсад албан ёсны эрхтэйгээр энэ сарын 21-ээс эхлэн гарахаар болжээ.

Оскарын шагналт жүжигчин Марк Райлэнс, алдарт жүжигчин Жонни Депп, Роберт Паттинсон нар гол дүрд хамтран тогложээ.

Монгол Улсаас эмэгтэй гол дүрд тоглосон Б.Ганчимэгээс гадна Ардын жүжигчин П.Цэрэндагва, МУГЖ Д.Гүрсэд болон Г.Дөлгөөн-Эрдэнэ нарын 14 уран бүтээлч оролцон ажилласан байна.

Киноны зохиолын Нобелийн шагналт зохиолч, Өмнөд Африк гаралтай шинжлэлийн ухааны доктор, зохиолч J.M. Coetzee  бичжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ