• Америкийн тэрбумтан Самнер Редстоун таалал төгсжээ

    Америкийн тэрбумтан Самнер Редстоун 97 насандаа таалал төгссөн тухай CNBC мэдээллээ.

    Редстоун нь Viacom ба CBS холдингуудын хяналтын хувьцаа эзэмшигч байсан бөгөөд дэлхийн хамгийн хүчирхэг медиа магнатуудын нэг байсан юм.

    Тэрээр гэр бүлийн кино театраа олон тэрбум доллар бүхий эзэнт гүрэн болгож чадсан. 2019 оны 11-р сард түүний хөрөнгө 3,9 тэрбум доллараар үнэлэгджээ.

    Редстоун нь Оросын цагаач иргэдийн удам гэдэг. Залуу байхдаа тэрээр дайны үед сурвалжлагч байсан аж.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ