• Тусгай үүргийн онгоцоор ирж, ХӨСҮТ-т эмчлэгдэж байсан нэг хүн өвчнөө даалгүй нас баржээ

    2020-08-13

    ХӨСҮТ-ийн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байсан нэг иргэн 2020.08.12-ны 02:00 цагт нас баржээ. Тус иргэн нь наймдугаар сарын 1-нд Сөүлийн тусгай үүргийн онгоцоор ирж, халдвартын клиникт 11 хоног эмчлэгджээ.

    Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

    “Элэгний хатуурал, элэгний хам дутагдалтай хүн эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэж байгаа тухай мэдээлж байсан. Энэ хүн 2020.08.12-ны 02:00 цагт нас барсан харамсалтай тохиолдол гарлаа.

    Энэ хүн маань халдвартын клиникт 11 хоног эмчлэгдсэн. Наймдугаар сарын 1-нд Сөүлийн онгоцоор ирэхэд биеийн байдал нь маш хүнд ирсэн.

    Энэ хүн коронавирусын халдвараар нас бараагүй. Элэгний хатуурал, элэг, бөөрний хавсарсан дутагдлын улмаас нас барсан. Энэ хүнд дөрвөн удаагийн коронавирус илрүүлэх шинжилгээгээр коронавирус илрээгүй” гэв.

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ