• “Энэ жил ханиадны шинж тэмдэг илэрсэн хүүхдээ хичээлд нь ЯВУУЛАХГҮЙ байхыг онцгойлон анхааруулж байна”

    2020-08-13

    Өнөөдрийн ЭМЯ-ны мэдээллийн үеэр удахгүй хичээл, сургууль эхлэх гэж буйтай холбогдуулан эцэг, эхчүүдэд хүүхдэд нь өвчний шинж тэмдэг илэрч байвал бол явуулахгүй байхыг анхааруулав.

    ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл:

    “АНУ-ын хувьд сургууль нээхтэй холбоотой зөвлөмж гаргасан байна. Энэ зөвлөмжид эцэг, эхчүүд хүүхдээ сургууль, цэцэрлэгт нь өгөхдөө хүүхдэд нь ямар нэгэн өвчний шинж тэмдэг байвал өгөхгүй байх, хүүхдийнхээ эрүүл мэндэд онцгой анхаарч халууныг нь хэмжиж байх шаардлагатай гэсэн байна. Эрүүл мэндийн яамнаас гаргаж буй зөвлөмжид дээрх зөвлөмжийг тусгасан.

    Томуу, томуу төст өвчний улирал аравдугаар сард эхлэн гуравдугаар сар хүртэл үргэлжилдэг. Энэ хугацаанд манай эцэг, эхчүүд ханиадтай хүүхдээ сургууль, цэцэрлэгт нь өгөх явдал их байдаг. Энэнээс болж цаашдаа бусад хүүхдүүдэд амьсгалын замын халдварт өвчин тархдаг.

    Энэ жилийн хувьд ямар нэгэн хэмжээгээр өвчтэй, өвчний шинж тэмдэг илэрсэн хүүхдүүдээ гэрт нь үлдээж, тусгаарлаж, утсаар эмчээр зөвлөгөө авахыг зөвлөж байна” гэлээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ