
Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 42 настай эх амаржиж, хоёр ихэр охин төрүүлсэн билээ. Төрөх хугацаанаасаа өмнө төрсөн охид анх 1.4, 1.6 кг-тай байсан бол одоо хэвийн жиндээ хүрчээ. Охидод Энхцэлмэг, Энхжигүүр хэмээх нэр хайрласан байна. Ихэр охид ээжийн хамт өнөөдөр ХӨСҮТ-ээс гарч байна.
Монгол Улсад дотоодын нислэгт өмнө нь төрж байсан бол олон улсын нислэгт анх удаа хүүхэд төрж байгаа тохиолдол юм. Мөн ихэр хүүхэд онгоцонд мэндэлж буй нь дэлхийд анхных гэдгийг ихэд билэгшээн МИАТ компанийн зүгээс ихэр охидод болон ээжид нь тус компанийн үйлддэг бүх чиглэлд насанд туршдаа үнэ төлбөргүй нисэх эрхийн бичгийг гардуулсан юм.

МИАТ компанийн зүгээс ихэр охидод болон ээжид нь тус компанийн үйлддэг бүх чиглэлд насанд туршдаа үнэ төлбөргүй нисэх эрхийн бичгийг гардуулав.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 cэтгэгдэлтэй
Huuhduudiin nuuriig haruulaach xexe. Mongol yum u gadaad yum u
ymr tng yum.ypidin be ali ni ch bsn chmd hmagushd
nuur ni haana il gartsiin?
Bajr xurgej,oxiduud bolon eejid ni….