
ЭХЭМҮТ-ийн ерөнхий мэс заслын тасгийн эрхлэгч Л.Ганбаяр хүүхдийн ясны идээт үрэвсэл, хатиг буглааны өвчлөлийн талаарх мэдээлэл, зөвлөгөөг хүргэлээ.
Улсдаа ганцхан байдаг хүүхдийн ерөнхий мэс заслын тус тасаг нь 300-аас илүү нэр төрлийн өвчнийг эмчилдгээс хамгийн их тохиолддог нь арьс, арьсан дорх зөөлөн эмгэг. Арьс, арьсан дорх өөхөн эдийн идээт эмгэг буюу энгийнээр хэлбэл хатиг, буглаагаар эмчлэгдсэний тоо жил ирэх тусам нэмэгдэж байна.
Тухайлбал, 2009 онд 565 хүүхэд эмлүүлж байсан бол энэ оны байдлаар зөвхөн эхний зургаан сарын хугацаанд 761 хүүхэд хатиг, буглаагаар эмчлүүлжээ.
Хатиг, буглаан хувьд 100 хувь эдгэдэг бол ясны идээт үрэвслийн үед цаг алдвал аюултай болохыг Л.Ганбаяр эмч анхааруулжээ.
Хатиг, буглааны гол шалтгаан нь нян байдаг
Хатиг, буглааны гол шалтгаан нь нян, бактери байдаг. Нян арьс, арьсан дорх өөхөн эдэд арьсны салстаар нэвтрээд арьсан дорх идээт эмгэг үүсч байгааг хатиг, буглаа гэж нэрлэнэ. Хатиг, буглаан үед улайх, арьсны төвшингөөс дээш гарч хавдах, дарахад хүндвэртэй зэрэг шинж тэмдэг илэрдэг. Улайгаагүй, эмзэглэхгүй байвал л тэр нь хатиг, буглаа биш юм.
Хатиг, буглаа дулааны улиралд 6-9 саруудад мөн улирал солигдох үед ихээхэн нэмэгддэг. Энэ нь улирал солигдохтой хамт хүний дархлаа буурч байдагтай холбоотой. Дулааны улиралд хүүхдийн нимгэн арьстай хэсгүүдэд хөлс их ялгарсны улмаас нян амьдрах таатай орчин бий болдог. Жишээлбэл, живх өмсдөг хүүхдийн хувьд зуны халуунд хөдөө явна, улмаар ариун цэврийн дэглэм алдагдана, усанд орохоо больдог. Харин хөлд орсон хүүхдүүдийн хувьд гар хөлөө юманд эсгэж, цохих үед арьс руу нян, бактери орох эрсдэл бий болж байдаг.
Буглаа өвчний нян нь MRSA гарлаа гээд ээж, аав нар сандрах хэрэггүй, 100 хувь эдгэнэ
Эхний зургаан сарын хувьд мэс засал хийсэн 700 хүүхдээс авсан ардчадаас үзэхэд метициллинд тэсвэртэй Staphylococcus aureus (MRSA) нян 60 хувьд нь илэрч байсан. Улирлын томуугийн үед тодорхой вируснууд давамгайлдгийн адил сүүлийн үеийн хатиг, буглааны нян нь MRSA давамгайлж байгаа. Тэрнээс биш цахим орчинд мэдээлсэн шиг тийм аюултай, амь насанд хүрэхээр хэмжээний аюултай нян биш. Буглаа өвчний нян нь MRSA гарлаа гээд ээж, аавууд сандрах хэрэггүй, 100 хувь эдгэнэ.
Ясны идээт эмгэгийн аль ч хэлбэр байсан заавал эмчид хандах хэрэгтэй
Ясны идээт эмгэг нь цочмог, архаг, хэсэг газрын буюу зөвхөн яс орчмоо өвддөг хөнгөн хэлбэрүүд бий. Аль ч хэлбэр байсан гэрээр эмчлэхгүй, заавал эмчид хандана.
Ясны цочмог идээт үрэвсэл нь ясанд, ялангуяа чөмөгт ясанд нян нэвтрэн үүсгэдэг үхэлд ч хүргэж болох аюултай өвчин. Хүний чөмгөнд цусны төлжилтийн гол процесс явагддаг учраас цусаар дамжиж уушиг, элэг, бөөр, тархи зэрэг бусад эрхтэн, системд нөлөөлдөг байна. Улмаар уушиг цоорох, элэгний дутагдалд орох, бөөрний дутагдалд орох эрсдэлтэй.
Шалтгаан нь нян бол хамгийн гол нөлөөлөгч хүчин зүйлс нь:
- Хөл, гараа юманд цохих, бэртээх
- Чих, хамар, хоолой орчмын идээт эмгэг/хоолойны ангин, хорхой идсэн шүд, чихний булаг/-ийн улмаас цусаар халдвар дамждаг.
Хүүхэд бэртэл авсан тохиолдолд эцэг, эхчүүд гэмтлийн эмнэлэгт очдог. Харин зөвхөн гэмтлийн эмч бус хүүхдийн мэс заслын эмчид заавал үзүүлж байх хэрэгтэйг зөвлөлөө. Click To Tweet
Хүүхдийн хөл өвдөхөөр өндөр болж байна гээд тоохгүй орхиж болохгүй
Ясны идээт эмгэгийн үед илрэх шинж тэмдэг:
Хамгийн эхэнд хавдаж, хүчтэй өвдөж, өндөр халуурна, улмаар явж чадахгүй болно. Ясны идээт эмгэгээр өвдсөн үеэрээ хөдөлж чадахгүй учраас хэрвээ гуя буюу дунд чөмөг өвчилсөн бол түнхний үе хөдлөхгүй, хэвтрийн дэглэмд орно. Өглөө өвдөж эхлээд оройдоо сэхээнд орох эрсдэлтэй.
Хөл, гарын үеэр буюу өвдөг, тохойгоор өвдөхөөр монголчууд өндөр болж байна гэдэг боловч үүний цаанаа ясны идээт эмгэг байх аюултай.
Тийм учраас эцэг, эхчүүд үүнийг тоохгүй өнгөрч болохгүйг анхаарууллаа. Учир нь хайхрахгүй өнгөрч, цаг алдасны улмаас хөл, гараа тайруулах, улмаар эндэх тохиолдол жилд 0-1 удаа гардаг байна. Хэрвээ цаг алдалгүй эмнэлэгт хандвал 100 хувь эдгэрдэг юм байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
14 cэтгэгдэлтэй
Ямар ч сэтгэлгүй хүн чанаргүй эмч. 2018 оны 3сард манай хүүхдэд хагалгах хийх явцад эмч нар халдвар оруулж үүний улмаас хагалгааны дараахнаас эхлэж 5 хоног халуурсан. Энэ үед Ганбаяр эмч гэх энэ хүн гуай дээр удаа орж хэлэхэд хатгаа гээд тоогоогүй орхисон. Хүний үнэргүй. Дараа нь хэл ам гаргаж байж хатгаа биш хагалгааны явцад халдвар авсан болох нь тодорхой болж билээ. Тэр үед тоосон ч шинжгүй байсан. Тэгчээд бас тасгийн эрхлэгч гээд байгаан.
sain bnuu odoo 6hvrh gj bgaa hvvhd vy vy ih hol owdd gj uildag yaanaa gaigvi bdg l bgaa daa owdgnoos dooshoo shilbe gdg haana vzvvlj zowlogoo awah we
Хүүхдийн мэс засалд үзүүл гээд бнашдээ
8 Nastai huuhdiin hol ovdognoos doosh haya ovdood bn gedeg shono untahdaa gaigui bgaa ovdohoor ni heseg hugatsaand buseer boogood gaigui bolchdog
Yasnii siiregjilt bolon Calci, D vitaminii shinilgee ogoorei Ondor boloh geed hol owdoh ni Calci D vitamin dutagdaj baigaag iltgedeg shuu osoh shaardlagatai baihad erdes vitamin ni hureltsehgui baihaar ingej owddog
Arisnii buglaanii talaar zuvulguu avmaar baina 99008446
Mundag emch shvv
Хүүхдийн мэс заслын эмчид үзүүлнэ, ЭХЭМҮТ-д
Mash heregtei zowlogoo bn bayrlalaa manai huuhed hol ni uy uy owddog shonjin owdon barij ogno tgd margaash ni emchid uzuulne bugd l ijilhen hariult ogdog achaalal awsanaas boldog gd ternees nemj zowiur ilreegui bol nhh toohgui bdg ym bnle yg ene talaar haana uzuulbel sn be hariulj ognuu bayrlalaa
harin tiin adilhn
Shilbe haviar yanginaj ovddog shdee .tegeed emchid handah estoi yu
haana yamar emchid uzuuleh heregtei yum bol oo
ЭХЭМҮТ-д хүүхдийн мэс заслын их эмч Туяа гэж байгаа маш сайн эмч миний хүүг эрүүл болгосон ачтай эмч шүү
Bayrlalaa mash heregtei medeelel ugluu ideet vrewsel bj magadf gj ymar emchid vzvvlene gesen vg we