• Сербийн Ерөнхийлөгч Оросын коронавирусын вакциныг авахад бэлэн байна гэжээ

    Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич Оросын COVID-19 вирусын эсрэг вакциныг хамгийн түрүүнд авахад бэлэн байна гэж мэдэгджээ. Тэрбээр сэтгүүлчдэд хийсэн мэдээллийнхээ үеэр,

    “Сербийн мэргэжилтнүүд сайн гэж үзвэл энэ вакциныг би хамгийн түрүүнд хийлгэнэ. Оросууд арваннэгдүгээр сар хүртэл хүлээгдэнэ гэж байсан вакциныг гаргасанд баяртай байна. Зөвхөн манай мэргэжилтнүүд энэ нь найдвартай гэдгийг батлах ёстой” гэж Вучич хэмээн ярижээ.

    Мөн тэрбээр хэрвээ вакцин нь аюулгүй гэдэг нь батлагдвал Сербийн эдийн засагт жинхэнэ аврал болно гэж онцолжээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ