• Иргэдийн төлөөлөгчдийг иргэдийн олонхын саналаар эргүүлэн татдаг болно

    2020-08-12

        Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос өнөөдөр  “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгуулав. 

        Хэлэлцүүлэгт оролцогчдод Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн төслийн талаар Ажлын дэд хэсгийн ахлагч, Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийн багш Д.Ганзориг танилцууллаа.

     Тэрбээр танилцуулгадаа, хуулийн төсөл нь Үндсэн хуулийн үзэл санаа, зүйл заалт, цаашлаад хууль тогтоомж, эрх зүйн системчлэлийг  тодорхой болгож,  иргэн, орон нутгийн удирдлагад шууд оролцох боломжийг нэмэгдүүлсний зэрэгцээ орон нутгийн эрх мэдлийг тодорхой болгох, төрийн бодлого, хууль тогтоомжийн биелэлтийн талаар Засаг дарга дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайдын өмнө хариуцлага хүлээх зохицуулалтуудыг тусгаснаараа ач холбогдолтой болсныг тодотголоо.

    Мөн,

    • Орон нутгийн хөгжилд эдийн засаг, санхүүжилт гол асуудал байдаг тул  орон нутгийн ажил, үүргийг санхүүжилттэй нь холбох
    • Нутгийн өөрөө удирдах ёсны ашиг сонирхлыг хамгаалах механизмыг шинээр бий болгох
    • Төлөөлөгчийн үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр тухайн тойргийн сонгогчдын олонхын саналаар эргүүлэн татах зэрэг шинэлэг зохицуулалтыг тусгажээ.

    Тус хуулийн төслийн төслийн 44 дүгээр зүйлд Хурлын төлөөлөгчийг дараахь хоёр тохиолдолд эргүүлэн татна хэмээн заажээ:

     

    Эх сурвалж:УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ