• Ши Жиньпин хоол хүнсний бүтээгдэхүүнийг муутгаж хаяхыг хатуу хориглох заавар өгчээ

    Хятад улсын дарга Ши Жиньпин хоол хүнсээ илүүдүүлэн муутгаж хаяхыг хориглох талаар заавар өгчээ.

    Тэрбээр “Хоол хүнсний бүтээгдэхүүнийг илүүдүүлэн муутгаж хаях байдал цочирдуулам, сэтгэл шаналгаам байгаа. “Халбага доторх нэгэн мөхлөг амууны халширал зовлонг хэн мэдэх ажээ” гэдэг эртний шүлэг байдаг. Хятад улсын үр тариа жилийн жилдээ ургац сайтай байгаа хэдий ч бид хэзээ ч хүнсний аюулгүй байдлыг баталгаажуулах үзэл ойлголттой гэсэн байх хэрэгтэй. Энэ жилийн цар тахлын нөхцөл байдал бидэнд үүнийг сэрэмжлүүлсэн” гэжээ.

    Ши Жиньпин мөн “Хууль тогтоомжийг эрчимжүүлж, хяналт удирдлагаа чангатган, үр ашигтай арга бодлого хэрэгжүүлэн, урт хугацаанд үр ашигтай механизмыг байгуулж, хоол хүнсний бүтээгдэхүүнийг муутгаж хаяхыг эрс хориглох хэрэгтэй. Сурталчилгаа хийж, хэмнэлтэй зуршлыг бий болгож, нийгэм нийтдээ сайн сайхан дадалтай болох хэрэгтэй” гэсэн байна.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ