• ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар Я.Амаржаргалыг томилжээ

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Я.Амаржаргалыг томилжээ. Тэрбээр өмнө нь тус яамны Эмнэлгийн тусламжийн газрын даргаар ажилладаг байхдаа Төрийн нарийн бичгийн даргын түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан аж.

    Я.Амаржаргал нь Анагаах ухааны дээд сургуулийг хүний их эмч мэргэжлээр төгссөн. ОХУ-ын Томск хотын генетикийн хүрээлэн, ЭМШУҮИС-ийн докторантурт сурч 2012 онд анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан. Анагаах ухааны доктор (Ph.D) цолтой. 2000-2002 онд АНУ-ын Алабамын Их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуульд нийгмийн эрүүл мэнд, олон улсын эрүүл мэндийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан. 2010 онд Удирдлагын академийн Төрийн удирдлагын сургуулийг төгссөн байна.

    Эрүүл мэндийн яаманд 2005 оноос мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга, газрын орлогч дарга, газрын даргын албан тушаалд  шатлан дэвших зарчмаар ажиллаж иржээ.

    Тэрбээр 2019 оны аравдугаар сараас Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон байдаг. Төрийн албаны зөвлөлөөс зарласан Төрийн нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалтад хоёр удаа орж нөөцөд бүртгэгдсэн байжээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ