• Дэлхийн хамгийн өндөр орлоготой жүжигчдийг Дуэйн Жонсон тэргүүлжээ

    Америкийн Forbes сэтгүүл сүүлийн нэг жилийн хугацаанд хамгийн их орлого олсон 10 жүжигчний жагсаалтыг гаргажээ.

    Хоёр дахь жилдээ дараалан Дуэйн Жонсон чансааг тэргүүлж байгаа бөгөөд энэ хугацаанд тэрээр 87.5 сая долларын ашиг олсон байна.

    Райан Рейнольдс, Марк Уолберг нар 71,5 сая, 58 сая долларын орлоготойгоор хоёр, гуравдугаар байранд бичигджээ.

    Дөрөвдүгээр байрт Бен Аффлек (55 сая доллар), Вин Дизель 54 сая доллараар тавд оржээ.

    Энэтхэгийн кино жүжигчин Акшай Кумар энэ жагсаалтад багтсан цорын ганц Холливудын биш од юм.

    Арван уран бүтээлч нийтдээ 545.5 сая долларын орлого олжээ. Жүжигчид нийт дүнгийн дөрөвний нэгээс илүү хувийг Netflix-ээс авсан гэж тусад нь онцолсон байна.

    1. Дуэйн Жонсон
    2. Райан Рейнольдс
    3. Марк Уолберг
    4. Бен Аффлек
    5. Вин Дизель
    6. Акшай Кумар
    7. Лин-Мануэль Миранда
    8. Уилл Смит
    9. Адам Сэндлер

    10.Жеки Чан

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ