• Д.Дамба-Очирт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан хойшиллоо

    УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирт холбогдох шүүх хурал өнөөдөр 10:00 цагт зарлагдсан гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч нэмж өмгөөлөгч авах, уг өмгөөлөгч нь хавтаст хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авчээ.

    Улмаар шүүгдэгчийг өмгөөлүүлэх эрхээр хангаж шүүх хуралдааныг энэ сарын 19-ний өдрийн 09:00 цаг хүртэл хойшлуулсан байна.  Шүүх хэргийг хүлээн авсан өдрөөс хойш шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан хүсэлтээр шүүх хуралдаан 2 дахь удаагаа хойшилж байгаа нь энэ юм.

    Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг /Улс төрд нөлөө бүхий этгээд бусдад давуу байдал олгох/-т заасан гэмт хэрэгт Д.Дамба-Очирт холбогдуулан 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 9 хавтас бүхий эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авсан билээ. 

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ