• ЭМЯ:Манай улс зөвхөн ДЭМБ-ын гэрчилгээтэй, баталгаатай вакциныг дархлаажуулалтад хэрэглэдэг

    2020-08-12

    ОХУ өөрсдийн бүтээсэн коронавирусын вакцинаа албан ёсоор бүртгэн авсан билээ. Харин ДЭМБ-аас хараахан зөвшөөрөл аваагүй байгаа бөгөөд манай улсын хувьд зөвхөн ДЭМБ-ын зөвшөөрөлтэй вакциныг хэрэглэх тухай ЭМЯ-наас мэдээллээ.

    ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл:

    Манай улсын хувьд ДЭМБ-ын гэрчилгээтэй, баталгаатай вакциныг дархлаажуулалтад хэрэглэдэг. Тухайн улс орон өөрсдийн бүтээсэн вакцины улсынхаа Эм, хүнсний агентлагийнхаа хүрээнд баталгаажуулж, хэрэглэдэг. ДЭМБ-аас өчигдөр хийсэн хурлын үеэр ОХУ-тай вакцины талаар мэдээлэл солилцож, хамтарч ажиллаж байгаа гэсэн.

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ