• “Ховд аймагт 42 настай эрэгтэй тарваган тахлын үжил хэлбэрээр нас барсан”

    2020-08-12

    Өчигдөр Ховд аймгийн төвд 42 настай эрэгтэй  тарваган тахлын үжил хэлбэрээр нас барсан тухай ЭМЯ-наас мэдээлээ. Эрэгтэйн хувьд худалдаж авсан хоёр тарвагаа гэртээ өвчисний улмаас тарваган тахлын булчирхай хэлбэр үжлээр хүндэрч нас барсан харамсалтай тохиолдол гарчээ.

    Тарвагатай харьцахгүй байх, тарваганы махыг хүнсэндээ хэрэглэхгүй байхыг анхааруулж байна.

    Сүүлийн сар гарангын хугацаанд тарваган тахланы дөрвөн тохиолдол бүртгэгдэж, хоёр хүн нас баржээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ