• Халдварын тохиолдол нэмж бүртгэгдээгүй, харин ЗУРГААН хүн эдгэрч гарлаа

    2020-08-12

    Эрүүл мэндийн яамнаас коронавирусын өвчлөлийн нөхцөл байдлын талаар мэдээлж байна.

    2020.08.11-нд нийт 677 хүнд шинжилгээ хийхэд бүгдэнд нь коронавирус илрээгүй байна.

    Харин зургаан хүн эдгэрч дараагийн ХӨСҮТ-ээс дараагийн шатны сувилалд шилжлээ. Эдгээр хүмүүс нь Афганистанаас ирсэн энхийг сахиулагчид болон долдугаар сард Истанбулын тусгай нислэгээр ирсэн иргэд байна. Нийт батлагдсан тохиолдол 293-аас 269 тохиолдлыг эмчилж, эдгэрүүлсэн байна. Эдгэрсэн 269 хүнээс 193 хүнийх нь ажиглалт тандалтын хугацаа дууссан байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ