• Нохой коронавирусээр нас барсан дэлхийн анхны тохиолдол Америкт бүртгэгджээ

    2020-08-12

    ЭМЯ-наас коронавирусын нөхцөл байдлын талаар мэдээллээ.

    Коронавирусгүй 100 дахь хоногоо тэмдэглэж байсан Шинэ Зеландад 102 дахь хоног дээрээ халдварын тохиолдол бүртгэгджээ. Окленд хотод нэг гэр бүлийн дөрвөн хүнд коронавирус илэрчээ. Тэдгээр шинээр халдвар авсан хүмүүс нь гадаад улс оронд зорчоогүй байжээ. Тиймээс тус мужид хөл хорион хатуу дэглэм тогтоожээ.

    Мөн АНУ-д коронавирусын халдварын улмаас нохой нас барсан тохиолдол гарлаа. Тухайн нохойн эзэн нь коронавирусын халдвар авсан байжээ. Өвчилсөн хүнээс гэрийн тэжээвэр амьтанд халдвар дамжих эрсдэл өндөр байна. Тиймээс гэрийн тэжээмэл амьтдыг байнга эмнэлгийн хяналтад байлгах, бусад амьтадтай тоглуулахгүй байх зөвлөмжүүдийг гаргажээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ