• Ж.Чинбүрэн:Эмнэлгийн алхам газрыг ч хамгаална

    2020-08-12

    Өчигдөр УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн хүсэлтээр нийслэлийн удирдлагууд ЭХЭМҮТ-д ажиллан, хууль зөрчиж газар сунгасан асуудалд хариуцлага тооцуулахаар болсон юм. Харин энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн өөрийн цахим хуудаснаа ийнхүү бичжээ:

    Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч, сувилагч нар эмнэлгийн газраа хамгаалахад туслаач гэж итгэж найдаж надад хандсан. Улсын эмнэлэгт асрагчаас захирал хүртэл 30 жил ажилласан, жаргал, зовлон нэгтэй эмчийн хувьд, эрүүл мэндийн салбараа төлөөлөх үүргийнхээ дагуу газрын дээрмийг зогсоохоор очиж ажиллалаа. Газар дээр нь очиж, хурдан шуурхай шийдвэр гаргасан Нийслэлийн засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгаланд эмч, сувилагч, эх хүүхдүүдийн өмнөөс талархал илэрхийлье!
    Хувийн дээд сургууль өргөтгөл барихдаа эмнэлгийн газрыг дур мэдэн авсан байсныг эмч, сувилагч нартайгаа хамтдаа тэмцэн байж зогсоолоо. Хувийн хэвшлийг хүндэтгэх ёстой.

    Гэхдээ хувь, хувьсгал бүгд л хуулийн дор ажиллах үүрэгтэй.

    Өнөөдрийн үйл явдал бол нэг эмнэлгийн биш нийтлэг асуудал болж ужгирсан. Улсын эмнэлэг, сургууль, цэцэрлэг, тоглоомын талбай, ногоон байгууламжийн газрыг хууль бусаар авч, барилга байшин босгочихоод улс төр, хууль шүүх, хэвлэл мэдээлэл, элдэв янзаар далайлган сүрдүүлж дээрмээ хамгаалдаг. Улсаас эмнэлэг, сургууль, цэцэрлэг, зам, ногоон байгууламж, дэд бүтэц барих гэхээр газар олддоггүй. Нэг хүнд оногдох газар нутгаар дэлхийд дээгүүр ордог манай улсын нэг эмгэнэл нь энэ шүү дээ. Манай ХСҮТ-ийн газрыг 20-иод жилийн өмнөөс тастаж авсаар бүслэлтэнд ажиллаж байна. Яаралтай тусламж үзүүлэхэд гарц, орцыг ч таглаж бөглөснийг эхнээс нь чөлөөлж байгаа.
    Эрүүл мэндийн салбарын 53 мянган ажилтны эрх ашиг бол 3 сая гаруй монгол хүний амь насны асуудал юм шүү. Эмч, сувилагч нарыг өмөөрөх төр засаг, өмгөөлөх түмэн олон нь бий гэдгийг сануулъя!

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • Чинбүрэн энэ түлэнхийн эмлэгээ асуудлаа харж үзэж яаравчлуулаарай энэ арайл бишээ бүхэл бүтэн улсын түлэнхийн энэ нурж унах дөхсөн подволд хэдий болтол ингэж байх вэ эрүүл мэндийн сайд ерөнхий сайдыг дагуулаад гэмтэлийн эмлэгийн түлэнхийн тасагаар ороорой мэргэжилийн хяналт гэж байдаг шударга ажилдаг бол энэ түлэнхийн тасаг бол яагаад ч шаардлага хангахгүй

    Холбоотой мэдээ