• Светлана Тихановская:Би зөвхөн үр хүүхдүүдийнхээ төлөө эх орноосоо явах шийдвэр гаргасан

    2020-08-12

    Лукашенкогийн гол өрсөлдөгч  болох Светлана Тихановская сонгуулийн дүнг эсэргүүцсэн тэмцлийн хоёр дахь шөнө эх орноо орхин явсан билээ. Тэгвэл тэрээр улс орноо хүнд цаг үед орхин явах маш хэцүү байсан бөгөөд зөвхөн хүүхдүүдийнхээ төлөө ийм шийдвэр  гаргасан хэмээн ярижээ.

    Нийт саналын 80 хувийг аван, зургаа дахь удаагаа ерөнхийлөгчөөр сонгогдсон Лукашенког эсэргүүцсэн жагсаал гурав дахь өдрөө үргэлжилж байна.  Харин Светлана Тихановскаяаг сонгуулийн дүнгийн талаар гомдол гаргахаар завдасны улмаас долоон цагийн турш баривчлан саатуулсан юм.

    Түүний Беларусыг орхин явахаас өмнө хийсэн бичлэг олон нийтэд ил болжээ. Текстийг нь урьдчилан бэлдсэн байсан бичлэг дээр тэрээр ард иргэдийг сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрч, жагсахаа болихыг хүссэн байна.

    Тэрбээр одоо Литвад аюулгүй байгаа гэж Литвийн Гадаад хэргийн сайд Линас Линкевичьюс мэдээлсэн юм.

    Эх сурвалж:Bbc

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ