• Гадаад хэргийн сайд: Тихановская Литвад ирсэн,аюулгүй байна

    Беларусийн Ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчнээс нэр дэвшсэн Светлана Тихановская Литвад хүрэлцэн ирсэн бөгөөд одоо аюулгүй байна гэж Литвийн Гадаад хэргийн сайд Линас Линкевичьюс мягмар гаригт мэдэгдэв.

    Сонгуулийн дараа  Тихановская Александр Лукашенкогийн ялалтыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан бөгөөд  өөрийгөө сонгуулийн ялагч гэдгээ зарлаж, эрх мэдлээ шилжүүлэхийг уриалсан юм. Үүний дараа Тихановскаяг  баривчлаад байсан юм.

    Тихановская англи хэлний багш мэргэжилтэй, 37 настай  бөгөөд түүний нөхөр алдартай блогчин Сергей Тихановскийг баривчлагдсаны дараа ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр шийджээ.  Түүний сурталчилгааны штабын олон гишүүнийг өнгөрсөн долоо хоногт баривчилсан ба Беларусь улсад сонгуулийн дүнг хуурамчаар гаргасан  хэмээн эсэргүүцлийн ажиллагаа үргэлжилж байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • lukashenko ehleed ynemsheed orosiin esreg ineedtei medegdel hiij baisnaa odriin daraa ooriig ni avch hayh ajillagaa baisan baruuniihnii odoo hatgalgiig oilgoj ichmeer baidald orj orosoos uichlalt guisan, ene emegotei metiin eh orno hudaldagchid ulsaa ukrain shig bolgoh dohloodoo estoi….yarij baigaag ni sonsson angliar baruuniihand, orosoorch ynen noil nohor baina lee archaagui huvi zayagaaraa togloson hohino shdee…..

    • Лукашенко нь яасан ханаж цаддаггүйм дээ. Хаан байгаад байхаар ханаж ,цадах мэдрэмж нь устчдаг юм бна дөө

    Холбоотой мэдээ