• Орос улс дэлхийн анхны коронавирусын вакциныг бүртгэн авч, Путины охин анхны тунг тариулжээ

    Дэлхийн хамгийн анхны коронавирусын эсрэг вакцин өнөө өглөө бүртгэгдлээ. Энэ тухай Оросын Ерөнхийлөгч Владимир Путин засгийн газрынхаа гишүүдтэй хийсэн уулзалтынхаа үеэр мэдэгдсэн байна. Түүгээр ч зогсохгүй Путины охидын нэг нь анхны тун вакциныг тариулсан гэжээ.

    Путины охины хувьд туршилтын байдлаар хоёр тунг тариулсан бөгөөд эхний өдөр биеийн дулаан нь үл ялиг нэмэгдэснээс өөр гаж нөлөө илрээгүй байна.

    Түүгээр ч зогсохгүй охины цусанд коронавирусын эсрэг биет үүссэн гэжээ.

    Харин Мария, Катерина охидын аль нь болохыг хэлээгүй байна.

    Орос улсын хувьд коронавирусын вакциныг ийнхүү бүртгэн авч, вакцинжуулалтыг эхлүүлэхэд бэлдээд байгаа ч гадны улсуудын зүгээс эмнэлзүйн гуравдугаар шатны туршилт дуусахаас өмнө вакциныг хүнд тарих нь хэт яарсан явдал гэж үзэж байгаа аж.

    Оросын эрдэмтдийн бүтээсэн тус  коронавирусын вакцинаар үүсгэгдсэн дархлаа нь удаан хугацаанд тогтдог нь эмнэлзүйн туршилтын үед тогтоогдсон байна. Хамгийн эхэнд эмч, эмнэлгийн ажилтан, багш болон бусад эрсдэлт бүлгийн хүмүүсийг вакцинжуулалтад хамруулна гэв.

    Вакцинжуулалтыг бүрэн сайн дурын үндсэн дээр явуулах бөгөөд, дээр дурьдсан эрсдэлт бүлгийн хүмүүсийг хамруулах том хэмжээний вакцинжуулалт ирэх есдүгээр сард, харин массыг хамарсан вакцинжуулалт аравдугаар сард эхэлнэ гэлээ.

    Эх сурвалж:Abcnews

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • OROCUUD DIILLEE CHADAJ BAIGAA JUMAND ARGA ALGA DAA ORCUUD MUNDAG DELXIID 1-NOMER BOLLO DELXIIN 2-R DAINIIG DENDYY DIILCEN BIZ DEE DELXIIN ARD TYMEN BYGD MEDNE OROCUUD CHADLAA,DIILLEE,XIILEE,BYTEELEE MONGOLCHUUD JUUCH XIIJ CHADAXGYI ZOBXON XULGAI,LUIBAR,ABILGAL,ALUUR L XIIDEG 76-N GISHYYNTEI JADARCAN YXRYYDEE DEERELXEN,TAMLAN,ZOBOONO,SHORIND XIINE IIM L TORTEI ULC BOL MONGOL

    Холбоотой мэдээ