• Долларын ханш өсч,2846 төгрөг болсон учир шатахууны үнийг литр тутамд 50-100 төгрөгөөр нэмжээ

    Шатахууны үнэ литр тутамд 50 төгрөгөөр өсөөд байгаа. Энэ талаар АМГТГ-ын Газрын тос хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр хэвлэлд ярилцлага өгчээ.

    Тэрбээр “Хоёр хоногийн өмнөөс А92 бензин литр тутамдаа 50 төгрөгөөр нэмэгдсэн. 2020 оны тавдугаар сараас хойш бид үнэ тогтворжуулах зорилгоор олон улсын Сингапурын бирж дээрх байгууллагатай гэрээ хийж ажиллаж эхэлсэн. “Эрчис ойл” төрийн өмчит компани шатахуун импортлогч компаниудтай гэрээ хийж, энэ оныг дуустал шатахууны үнийг тогтвортой байлгах болсон. Үүнийг дагаад Улаанбаатар хот, улсын хэмжээнд 21 аймаг болон сумуудад интегралчлалтай, шатахууны үнийг тогтоосон. Яагаад 50 төгрөгөөр нэмэгдэв гэхээр гэрээний 2.2-т америк долларын ханшийн зөрүүг тооцохгүй. Долларын ханшийн зөрүүг тухайн үеийн долларын нэмэгдэл ханшаар тооцно гэж заасан юм.

    2020 оны тавдугаар сард гэрээ хийх үед нэг америк долларын төгрөгтэй харьцах ханш 2795 төгрөг байсан. Тэгэхэд 8 сарын турш үнийг тогтвортой байлгах гэрээг хийсэн. Тухайн гэрээнд 50 хүртэлх төгрөгийн дотор ханш өссөн бол зөрөө хийгдэхгүй. Харин 50-иас дээш төгрөгийн зөрөө гарвал тухайн нэгжид ханшийн зөрөөг нэмэж тооцно гэсэн заалт бий.

    Америк долларын үнэ 2846 төгрөгт хүрлээ. 50 төгрөгөөс дээш гарсан гэсэн үг юм. Иймээс шатахууны үнэ өссөн. Түүнээс гадаад зах зээлийн үнэ буюу Оросын холбооны улсын хилийн үнэ үнийн өсөлтөд нөлөөлөөгүй. Тэгэхээр зөвхөн ам.долларын ханшийн зөрөө л гэж ойлгож болно” гэжээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ