• Туйл судлаач Л.Дүгэржавын “Антарктид тив” номын нээлт боллоо

    Шинжлэх ухааны доктор профессор, туйл судлаач Л. Дүгэржавын “Антарктид тив” номын нээлт өнөөдөр боллоо.
    Тэрбээр анх 2004 оны үед Монголын Антарктидын нийгэмлэгийг сонирхол нэгт судлаачидтайгаа үүсгэн байгуулсан бөгөөд сүүлийн 12 жилд хийсэн судалгаа шинжилгээнийхээ ажлыг нэгтгэн энэхүү номоо бүтээжээ.

    Антарктид тивийн талаар өгүүлэх тус танин мэдэхүйн ном нь антарктид тивийн тухай, байгалийн нөөц баялаг, антарктидын олон улсын харилцаа, тэмдэглэлийн дэвтэр гэх үндсэн дөрвөн бүлэгтэй аж.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ