• Монгол технологийн компани Iphone гар утасны цэнэглэгчийг эх орондоо үйлдвэрлэж эхэллээ

    2020-08-11

    Монголын технологийн брэнд болох Эхлэл компанид дэлхийн хүн амын тал нь хэрэглэдэг гар утас болох iPhone -д зориулан гар утасны чихэвч, цэнэглэгч зэргийг үйлдвэрлэх албан ёсны зөвшөөрлийг Apple компаниас олгожээ.

    Ийнхүү Монголчууд өөрсдөө гар утасныхаа цэнэглэгчийг үйлдвэрлэж эхэллээ.

    Хамгийн эхний загвар болох MFI лицензтэй “Ehlel Hydra-C GX-05”  цэнэглэгч нь ирэх сарын 15-нд нээлтэй хийх бөгөөд Apple компаниас үйлдвэрлэдэг USB кабельтай үзүүлэлт,цэнэглэх хурд зэргээгээ яг ижилхэн гэжээ. Мөн үүнээс гадна чанар материалын хувьд удаан эдэлгээтэйгээс гадна нэг жилийн баталгаа олгохыг онцолжээ.

    Тус компанийн зүгээс “Тун удахгүй хэдхэн жилийн дараа Монгол брэндийн гар утас барьж, Монгол брэндийн хөргөгчнөөс сүүгээ ууж, Монгол брэндийн зурагтаар кино үзэж, Монгол брэндийн индүүгээр хувцсаа индүүдэж, Монгол брэндийн цахилгаан машинаар Байгаль нуур-луу аялах болно.
    Тэвчээртэй хүлээ Дэлхий биднийг хүлээн зөвшөөрөх болно” гэжээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ