• Филиппиний Ерөнхийлөгч Оросын коронавирусын вакциныг өөр дээрээ туршиж үзэхэд бэлэн байна

    Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте Оросын SARS-CoV-2 коронавирусын эсрэг вакциныг хамгийн түрүүнд туршихад бэлэн байгаагаа илэрхийлжээ. Энэ тухай ТАСС мэдээлэв.

    Дутерте, түүний энэ үйлдэл нь Оросын тал Филиппинд вакцинаа санал болгохдоо алдаа гаргаагүй гэдгийг нотлох болно. Ерөнхийлөгч энэ нь “хүн төрөлхтөнд ашиг тусаа өгнө” гэдэгт итгэлтэй байна. “Түүнийг ирэхэд би вакцины нотолгоог олон нийтэд өгөх болно. Би тариулснаар хов жив гарахгүй. Би туршилт хийлгэсэн анхны хүн болно. Би үүнд баяртай байна” гэж Дутерте хэлжээ. Үүний дараа бусад бүх хүмүүс вакцинд хамрагдах боломжтой гэжээ.

    Үүний өмнө Филиппин дэх Оросын элчин сайд Игорь Ховаев Москва Манилад коронавирусын вакциныг нийлүүлэх, Филиппинд үйлдвэрлэхэд хөрөнгө оруулахад бэлэн байна гэж мэдэгджээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ